Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг жил бүрийн тавдугаар сарын гурав дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг угтан салбарын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2023 оны тавдугаар сарын 17, 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 4793 албан хаагч хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүүхэд, ахмад насны асрамж хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах үйл ажиллагааг эрхлэн нийгмийн бүхий л бүлэг, иргэдэд хүрч үйлчилж байна.

Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр нээж хэлсэн үгэндээ “Бид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэн бүрт ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлыг зохицуулсан хуулиудад өөрчлөлт оруулан төрийн албаны цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ” гээд Хүний төлөөх хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан албан хаагч нэг бүрээрээ бахархаж буйгаа илэрхийлсэн юм.
"Нээлттэй өдөрлөг"-т оролцсоноор хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ, мэргэжлийн сургалтад бүртгүүлэх, ажилд зуучлах, хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэглэл, ортопед, тусгай хэрэгслийн танилцуулга худалдаа, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, салбарын цахим үйлчилгээний талаарх заавар зөвлөгөө зэрэг дараах олон талын үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

"Нээлттэй өдөрлөг"-өөр иргэдэд үзүүлж буй үйлчилгээ:
-Нийгмийн даатгалын үйлчилгээний зөвлөгөө, мэдээлэл
-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний зөвлөгөө, мэдээлэл
-”Асуудал-Шийдэл” иргэдийг сонсох, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа
-Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н мэдээлэл, зөвлөгөө
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ
-Байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ
-Мэргэжлийн сургалтын бүртгэл
-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл
-Хөдөлмөр, нийгмийн халамжийн талаарх хууль тогтоомжийн танилцуулга, зөвлөгөө
-Ажлын шууд ярилцлага
-Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглслийн танилцуулга, худалдаа
-Нийгмийн халамжийн сангаас олгох ортопед, тусгай хэрэглэлийн танилцуулга хийж байна.
Эх сурвалж: НДЕГ
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" үргэлжилж байна | ||
| Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.