Шууд Chart

“Хэлцлээс хэрэгжилтэд” сэдэвт хурал боллоо

2023-05-19 10:19:37

Жил бүрийн 5 сарын 22-ны өдөр тохиодог “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Салбар хуралдаан "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм" сэдвийн хүрээнд доорх сэдвийн хүрээнд боллоо.

“Байгаль орчны салбар, биологийн олон янз байдлын санхүүжилт” сэдвийн хүрээнд байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл, байнгын санхүүжилтийг бий болгох санаачилга, боломж, шийдлийн тухай БОАЖЯ, Сангийн яам, НҮБХХ-ийн Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих төсөл,  Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага илтгэл танилцуулсан юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээ, эрх зүйн шинэчлэл болон ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамгааллыг дэмжих санхүүжилтийн механизм” сэдвийн хүрээнд НҮБХХ-ийн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, эрх зүйн шинэчлэлийг бий болгох сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийж, бэлчээр, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, мал аж ахуйн салбарыг дэмжих санхүүжилтийн асуудал, малын тооноос илүү чанарт шилжүүлэх урамшууллын хөшүүрэг, түүний үр дүнгийн талаар хэлэлцэв.

Хуралдаанд БОАЖЯ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ХХААХҮЯ, НҮБХХ, ADAPT, BIOFIN, SDG, TNC, ХААИС, МУИС, Усны газар, НБОАЖГ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ


“Хэлцлээс хэрэгжилтэд” сэдэвт хурал боллоо  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй