Шууд Chart

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023-05-19 12:56:10

Нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас, мөс хайлах, хөрсний ус, булаг гарч халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах зэрэг эрсдэлтэй тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.  

Эх сурвалж: НЭМҮТ


Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй