Шууд Chart

Хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар хамтарсан уулзалт боллоо

2023-05-19 15:33:33

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөлтэй хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх насны боловсролын асуудлаар хамтарсан уулзалт хийлээ.

Уулзалтаар Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Амарсанаа, алслагдсан бүс нутагт амьдарч байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах боломжийн талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, хүүхэд харах үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар нар тус тус мэдээлэл хийсэн юм.

Уулзалтаас хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөл боловсруулах, мөн хилчдийн хүүхдүүд, хилчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

 


Хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар хамтарсан уулзалт боллоо  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй