Шууд Chart

Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

2023-05-20 08:31:59

Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн, хууль, тогтоомжийг дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, сунгах үйлчилгээг хуулийн хугацаанд шуурхай үзүүлж байна.

Гэвч хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зэрэгцэн зарим аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх, хөдөлмөр эрхлэх ангиллын визээс өөр ангиллын визээр хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор визийн зөвшөөрөл мэдүүлж буй тохиолдлууд удаа дараа гарч байна. Иймд эдгээр байгууллагуудын визийн зөвшөөрөл мэдүүлж буй зорилгыг нягтлах, баримт бичгийн бүрдлийг хангуулах ярилцлага хийх, нэмэлт баримт бичгээр нотлуулах, төлөвлөгөөт хяналт шалгалт хийх зэргээр үйлчилгээ үзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг.

Түүнчлэн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаггүй, гурван жилийн хугацаанд ажлын байр бий болгоогүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгч гадаадын иргэд нь тогтворгүй, байнга солигддог байгууллагуудад хяналт шалгалт хийж, ярилцлага явуулдаг болохыг анхаарна уу.

Эх сурвалж: ГИХГ


Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй