Шууд Chart

“Хүчит шонхор”, “Нарантуул-2” махны бөөний худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

2023-05-20 10:31:11

2022 оны Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдаалах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд "Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв.

"Хүчит шонхор" худалдааны төвд энэ өдөр 25-30 тонн мах орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 


“Хүчит шонхор”, “Нарантуул-2” махны бөөний худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 20154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 21:11
Эмээлтээ л шалга Ядарсан иргэдийг битгий дарамтал
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 17:22
Махны үнэ арай дэндэж байна. Нөөцийн мах намар малчдаас хямд авчихаад өнгөрсөн 7 хоногт хонь 9000 гарантай байсан ( бүтнээр) энэ 7 хоногт 11.500 болсон байна. Төр нь ингэж ард түмнээ шулж бизнес хийхээр захууд болон ченжүүд дагаад л өсгөж байгаа байх. Махны үнэ овоо бууж эхэлж байтал шалгалт эхлээд буцаад нэмчихсэн энэ юу болоод байнаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 15:11
эд нар яахав дээ хөөрхий шөнийн 3цагаас ажилдаа гарч амь амьдралаа залгуулж яваа жирийн иргэд ямар их юмандаа шалгалт хийж дээ хулгайч луйварчидаа барьж чадахгүй байж яашиг л бна даа хүүхдүүдээямар татварын мөнгөөр сургасан биш бор зүрхээрээ яваа монголын хөдөлмөрчдийн нэг хэсэг шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 14:08
Оршуулгын газар махны задгай зах хоёр нь холилдсон аймшгийг шалгаадч яах юм билээ Манайтөр засгийн ажил хийж байгаа царай ийм л байна
зочин [127.0.0.xxx] 2023-05-23 13:38
би олон жил хэлж байгаа монголчууд хүүрийн шороотой мах хүнс хэрэглэж байгаа яг салхины дээр ббахан оршуулга байдаг биздээ салхи босохоор шороо гадаа зарж байгаа махруу шуурна тэр махыг бид баруун солгойгүй зулгаана
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 09:56
Хүчит шонхор ёстой аймаар ш дээ ХУДЛАА ШАЛГАЛТ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛЭЭД ХАЖУУД АМЬДАРДАГ БИД МЭДЭЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ҮХСЭН ХАТСАН 9ЖОРЫН МАХ гадна дотно зогсож байгаад өгч авалцаад дуусна
Би [127.0.0.xxx] 2023-05-23 09:27
Худлаа шалгалт нэрээр явж сүр бар болдогоо зогсоож энгийн үед нууцаар шалгаж үзээч жин хэмжүүрийг нь шалгаач албан тушаалтангуудаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 09:03
нөөцийн мах нил хулганы баас шээс сайн угааж гаднаас паяальник аар шатаа
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 08:59
энэ шалгалт гэдэг худал мэдээлэл байна яагаад зах зээл дээр хөнины мах 16000-17000 м/төг байгаа юм хянаж шалгаж байгаа нь энэ үү ноход оо үнэн дээр анхаарал аа хяналт шалгалт аа явуул энэ чинь лард түмнийг ядууруулаад байна
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 02:17
Зөрчил байлгүй яахав дээ нил хулганы баас муухай үнэртэй бна лээ ш дээ зориулалтын хөргүүрт хадгалаагүй зооринд хадгалсан муухай махнууд худалдаж аваад хэсгээгээд эвдсэн нил хулганы баас дургүй хүрэм
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 21:43
30 тн махыг ченжүүд худалдан аваад цааш дамжин,дамлагдан худалдагдаж байгаа г энэ олон шалгагч олж харахгүй өнгөрсөн байх гэжүү????!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 16:13
Эхлээд эмээлтийг шагла!!!!! Чадвал бүр мөсөн хаа!!!
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 15:44
Зөв сайн шалга гэнэтийн шалгалтууд хамгийн зөв.Хүнсний зах,хүнсний сүпер маркет,хүнсний дэлгүүрүүд одоо бүүр үнэ шошго тавьхаа болиод худалдагч кассууд дурын үнэ зохиогоод бичиж байна. Ийм дэлгүүр захын наймаачидын бүх барааг хурааж УЛСЫН ОРЛОГО БОЛГОСОН Ч ЯАДГИЙН АРАЙ Л ДЭНДҮҮ ҮНЭ НЭМЖ БАЙНА ШҮҮ ЗАСГИЙН ГАЗРАА,НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН ЮМНУУД БАЙНА УУ БҮГД ҮХЧИХЭЭГҮЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ИРГЭДИЙН АМЬДРАХ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОРДОНО ГЭХЭД АРАЙ ДЭНДҮҮ ДОРДОЖ БАЙНА ШҮҮ.ЕР НЬ ЮМНЫ ҮНЭ ӨСГӨЖ ХИЙ ДЭВЭРГЭЖ СОЛИОРЧ БАЙГАА ААН, ЗАХ,ХУДАЛДААНЫ ТӨВ, СҮПЕР МАРКЕТ, ХҮНСНИЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР, МУХЛАГ, ТҮЦ ЗЭРЭГ ГАЗРУУДЫН БАРААГ ШУУД ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ НЬ ЗӨВ ЯАДГИЙН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА НӨХДҮҮД
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 15:43
Сайн шалгаарай бөөн но той газарууд ш дээ
иргэн [127.0.0.xxx] 2023-05-22 08:31
1 кило дээр ганц мянгыг нэмэхэд л нэг үхэрнээс дундаж 150 мянгыг олно энэ наймаачид доод тал нь тавыг нэмэхэд л бараг малчидаас нь дутахгүй олчихоод байгаа юм бишүү үнэ ханш шалгадаг газар гэж байнуу
иргэн [127.0.0.xxx] 2023-05-22 08:25
үнэ ханш шалгамаар байна хэдээр аваад хэдэд зараад байна нэг кило махнаас арай олон к унагаад зараад байгаа юм бишүү хоёроос гурван к унагахад л болно хангалттай биз дээ
Иргэн [127.0.0.xxx] 2023-05-22 07:20
Тэгээд махны үнэ буурсан уу.Өөр юу хянаж шалгадгийн бол доо.зайлуул.Хахуул аваад л болсон бх.
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 07:18
Махны үнийг буулгамаар бнна. Тэтгэвэрийн хээдэн төгрөг хүрэлцэхгүй бнна
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 07:17
Бусад захуудаар хийгдвэл таарна махны үнэ буулгах тал дээрмямар арга хэмжээ авч байгаа бол. Сүүлийн үед нөөцийн махны худалдаан дээр ченжүүд бөөндөж авах тохиолдол их бн жнь: БЗД Жанжин. Клубын гадаа ,мөн шалгахаа зарлаад очихлоор яаж зөрчил илэрэх билээ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 19:13
Шалгана шүү!!!Гэж хэлж байгаад шалгадаг тэнэг хүмүүс байдаг л юм байна!!!!! Ингэхэд яаж дутагдал илэрэх бэ?????Ажил хийсэн болж Ард иргэдийг тэнэг гэж басамжилж хуурах юмаа!!!!!Та нар ич!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 14:47
Мах яамар үнэтэй
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 08:02
шалгалтаа зарлаж байгаад хийхээр юу илэрэх вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 11:00
Махны үнэ арай хэтэрхий нэмэгдэж бна. Сайн шалгаач ээ.
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 10:54
Unen uu? Sain shalgasimuu?

Бидэнтэй нэгдээрэй