Шууд Chart

ОБЕГ: 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2023-05-20 11:34:56

Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт 8, Сүхбаатар аймагт 112 иргэн, нийтдээ 120 иргэн төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 104 иргэнийг эсэн мэнд олсон бол 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн хүчтэй салхинд Хэнтий аймагт 8 байшин, Ерөнхий боловсролын хоёр сургуулийн дээвэр хууларч, 13 гэр нурсан бол Сүхбаатар аймагт 5 гэр нурж, 8 байшингийн дээвэр хууларч, үүрэн телефоны антен унасаныг аюулгүй болгосон гэсэн мэдээллийг ирүүллээ.

Тавдугаар сарын 19-ний өдрийн 13:00 цагаас 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл Улаанбаатар-Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 8-13 м/с болж буурч, өдөртөө 9-14 хэм дулаан байх төлөвтэй байна.

Мэргэжлийн байгууллагууд цаг агаарын төлөв байдлын мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээг ашиглан ард иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


ОБЕГ: 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй