Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалттай холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замуудад түр хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА
| БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана | ||
| Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.