Шууд Chart

Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

2023-05-20 13:35:11

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хойд бүсийн Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв болон Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдах бүрэлдэхүүнийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээний ажиллагааны дараалал, төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, хамтран ажиллаж байгаа юм.

Мөн ирэх зургаадугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй