Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх чиглэлээр авсан мэдлэгээ бататгах, стандарт нэвтрүүлэлтийг баталгаажуулах сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж, Чанарын менежментийн багийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд яамны дотоод аудиторын багаас өгсөн үнэлгээ болон зөвлөмжийг авч хэлэлцэв.
Тус төлөвлөгөөнд Төрийн үйлчилгээний чанарын стандартыг бий болгох замаар төрийн албыг мэргэшсэн, хариуцлагатай болгох, яамны гүйцэтгэлийн үр дүн, чанарыг сайжруулах зорилтууд туссан гэж БХБЯ-наас мэдээллээ.

| БХБЯ “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлж байна | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.