Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Боловсролын ерөнхий газрын удирдлага хилийн чанадад амьдарч буй хүүхэд багачуудад Монголын уламжлалт ёс заншил, нүүдлийн ахуй соёлыг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн мөрөөдлийн сургууль” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дорнод аймагт байгуулагдаад байгаа “Нүүдлийн соёлын зуслан”-д 21 улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй эх хэл соёлын сургалтын төвийн хүүхэд багачуудыг хамруулан, хилийн чанадад болон эх орондоо амьдарч буй хүүхэд багачуудад харилцан бие биеэсээ суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Цаашид Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг гадны улс орнуудад туршлага судлуулах богино, дунд хугацааны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “I STUDY global education” группийн ISSP шалгалтыг хамтран зохион байгуулах, төгсөх ангийн сурагчид болон залуу багш нарыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөж байна.
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Соёлын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагааг 2023 оны тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдөр төв талбайд зохион байгуулна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
| Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх орныхоо соёл уламжлал, ёс заншлаас суралцах боломж нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.