Шууд Chart

Хэнтий аймгийн Баянхутаг суманд нөхцөл байдал хүнд байна

2023-05-20 16:51:26

МҮОНТ-ийн сурвалжлах баг зүүн аймгуудад ажиллаж байна.

Өчигдрийн цасан шуурганд Хэнтий аймгийн Баянхутаг сумын зарим айл хоттой хонио тэр чигт нь цасанд даруулжээ. Нөхцөл байдал хүнд байна.

Сэтгүүлч Ч.Өлзийсайхантай холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр "Манай сурвалжлах баг Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчид Хэнтий аймгийн Баянхутаг суманд оторлож байхтай таарлаа. Бид отроор яваа гурван малчны хотоор орсон. Энд өчигдөр 10 цагийн үед шуурч эхэлсэн цасан шуурга бүтэн 24 цаг үргэлжилжээ. Малчид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, малаа бэлчээрлүүлээгүй хашсан байна. Цаг агаарын нөхцөл байдал тун хүнд байсан учир хашаатай мал руугаа ч очих боломжгүй байж. Тэр ч бүү хэл, хоёр айлын хүмүүс хоорондоо оосор татаж явж байсан тухай бидэнд ярьж байна. Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг айл хамгийн олон буюу 200 гаруй малаа цасанд даруулсан бол зарим суманд 40 гаруй мал цасанд даруулсан гэх мэдээлэл байна" гэсэн юм. 

Одоогоор малчид цас ухаж, хорогдсон малын сэг зэмийг гаргаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлыг аймаг, сумын онцгой байдлын байгууллагад мэдээлээд байгаа юм байна. 

Малчдад одоо хамгийн хэрэгтэй зүйл өвс, тэжээл байна. Нөөцөлсөн байсан өвс, тэжээл нь дууссан малчид боодол өвсийг 25-30 мянгаар худалдан авч байгаа ч түүгээр тав орчим мал л тэжээх боломжтой. Түүнчлэн өвс, тэжээлийн олдоц муу байна гэсэн юм.     

Дэлгэрэнгүй мэдээг өнөөдөр "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэнэ. "Эргэх дөрвөн цаг" нэвтрүүлгийг маргааш МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй. 

МҮОНТ-ийн сэтгүүлч Ч.Өлзийсайханы илгээсэн зургаас хүргэж байна. 


Хэнтий аймгийн Баянхутаг суманд нөхцөл байдал хүнд байна   
Үзсэн: 16293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-23 09:12
Delhiin tsag agaariin uurcilul bgaa ch malchid gej unen archaagui garuud bnaa. Mal belcheed aandaa usuud honi uheree mahalj, yamaagaa samnaad mungu hiinguutee land awna purius awaad zun namartaa arhidaj naadamlaad alga bolchdog tegeed medeejiin im ur dun garanguut uls namaig harsangui geed neheed shaachin. Hohi ni l gehees. Ene jil chono nohoi tsadaad awag l gehees
Зочин [127.0.0.xxx] 2023-05-24 20:53
Ooriin chin helj bga ugend ymarch oligtoi ug alga bichij bga zuile bodoh heregtei tsag ue hund baihad hichneen arga hemjee avsn ch hetsuu ue baisan !
Zochon [127.0.0.xxx] 2023-05-20 22:19
Dulaan uvuljuu barimaar ym aimar ih mal mallaj baij yadaj namar borluulaad terneesee dulaan uvuljuu barij avmaar ym uursduu barih zavgui bol odoo hulsiig ni ugvul barih hun oldoh bailgui de sonin uvul zungui zadgai hashaatai baihiin medeenii zuragnuud harahaar olon Maltai bol 2 3 dulaan bair uvuljuu barichihmaar ym Maltas humuus yu yugui hoosob bish l bailgui
Зочин [127.0.0.xxx] 2023-05-21 22:12
5sariin 20d garchaad bhad owoljoondoo bj bdag ail yu bhawdee ydaj l us hudagaa baraadana bizdee
Би [127.0.0.xxx] 2023-05-20 23:05
Хаваржаандаа буусан бсан бхаа даа. Хэцүү юм болжээ, хөөрхий
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 18:08
Баянхутаг гээд байна шдээ солиотой юмуу хаашаа юм
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 17:05
мэдээлэл засагдсан байна.
Зочин [127.0.0.xxx] 2023-05-20 16:56
Хэнтий аймагт Баян-Агт гэж сум байхгүй шүү мэдээлэлээ зөв оруул
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 14:20
Баян хутаг гэж бн
11 [127.0.0.xxx] 2023-05-20 16:53
Хэнтий аймагт Баян-агт гэж сум байхгүй сайн нягтлаарай
Зочин [127.0.0.xxx] 2023-05-22 07:45
Baynhutag geed bna

Бидэнтэй нэгдээрэй