Шууд Chart

Ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсноос үүдэн ноцтой осол гарлаа

2023-05-20 17:10:04

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 20 минутад  "Ачааны автомашин тоормос ажиллагаагүй болсны улмаас осол гаргалаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  

Дуудлага, мэдээллийг шалгахад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны зүүн талын замд хөдөлгөөнд оролцож байсан Ниссан маркийн ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болж, замын хөдөлгөөнд оролцож явсан  2 тээврийн хэрэгслийг мөргөн, 11 тээврийн хэрэгслийг шүргэж, замын хажуу руу онхолдсон зам тээврийн осол гаргасаныг цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Зам тээврийн ослын улмаас нийт 5 иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авсан бөгөөд биеийн байдал хэвийн байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА


Ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсноос үүдэн ноцтой осол гарлаа  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй