Шууд Chart

“Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шилдэг 12 оролцогч тодорлоо

2023-05-21 09:56:53

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдардаг засуулууд мөн дуучид, уран бүтээлчдийн дунд “Бөх цоллоочдын улсын уралдаан”-ыг зарласан билээ. Уг уралдааны эхний шатны шалгаруулалт 2023 оны тавдугаар 18-19-ний Пүрэв, Баасан гарагт Монгол Бөхийн Өргөөнөө болж, шилдэг 12 оролцогч тодорлоо. Шигшээд шалгарсан цоллоочдын нэрийг үсгийн дарааллаар жагсаавал:

1. Л.Анхболд Говь-Алтай, Төгрөг
2. Ч.Балжинням Өвөрхангай, Уянга
3. О.Барчидгүнсэл Сүхбаатар, Түвшинширээ
4. Т.Батмөнх Сүхбаатар, Халзан
5. Б.Булгаа Ховд, Чандмань
6. И.Дагдан Дундговь, Адаацаг
7. Б.Дарханням Дархан-Уул, Дархан
8. Н.Зоригтбаатар Дундговь, Дэрэн
9. Б.Мягмардорж Өвөрхангай, Богд
10. М.Нямдорж Улаанбаатар, Баянзүрх
11. А.Хатанбаатар Өвөрхангай, Хужирт
12. Э.Хүрэлбаатар Говь-Алтай, Шарга

Дараагийн шатны шалгаруулалтыг тавдугаар сарын 21-нд болох Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны үеэр Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна.

“Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шагналтнууд:

-Тэргүүн байр: Өргөмжлөл, 1000000 төгрөг
-Дэд байр: Өргөмжлөл, 800000 төгрөг
-Гутгаар байр: Өргөмжлөл, 600000 төгрөг
-Дөтгөөр байр: Өргөмжлөл, 500000 төгрөг
-Тавдугаар байр: Өргөмжлөл, 400000 төгрөг
-Зургаадугаар байр: Өргөмжлөл, 300000 төгрөг тус тус гардана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


“Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шилдэг 12 оролцогч тодорлоо  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй