“Чингис” зочид буудал
09:30 цагт: “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний анхдугаар чуулган нээлтээ хийнэ. ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 150 гаруй төлөөлөл оролцоно. Утас: 89044874, 89119482, 91915340.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхмид болно.
11:00 цагт: Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа, “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй ил тод байршуулсаныг танилцуулна.
14:00 цагт: Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсдүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: Монголын анхны хөрөг гэрэл зургийн "Тэнгэрийн заадас" номын нээлт, үзэсгэлэнгийн талаар зохиогч Ж.Буд-Эрдэнэ, гэрэл зурагчин Ө.Баттайван зохиолч Г.Аким, хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлэл өгнө.
“Туушин” зочид буудал
12:30 цагт: “Олон улсын биологийн олон янз байдал”-ын өдөрт зориулсан “Монгол орны биологийн олон янз байдал” хурал болно.
| ӨНӨӨДӨР: “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний анхдугаар чуулган болно | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.