Шууд Chart

Дэд сайд М.Ганхүлэг "Сүхбаатар аймаг-хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцож байна

2023-05-22 10:53:34

Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг ханган Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжиж хамтран ажиллах зэргээр аймаг болон бүс нутгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлснээр орон нутагт амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулах давуу тал, боломжуудыг танилцуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тус аймагт шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах зорилготой болж байна.

Чуулганы үеэр сумдын танилцуулга, аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт-Бичигт боомт, Хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Үзэсгэлэн худалдаагаар зочилж, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Дэд сайд М.Ганхүлэг "Сүхбаатар аймаг-хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцож байна  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй