Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, BEST хөтөлбөр, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ хамтран “Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт хүнс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчд, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь үйлдвэрлэл, худалдааны салбарын уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, оролцогчдоос гарч буй санал санаачилгыг нэгтгэн бодлого тодорхойлогч нарт хүргэх, үйлдвэрлэлийг дэмжих худалдааны салбарын бодлого, төлөвлөлтөд уялдаа, хамтын ажиллагааг бий болгох, гарц, шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлийн зах зээлд өрсөлдөх чадавхыг нь нэмэгдүүлэх, олон улсын худалдааны сайн туршлагаас суралцах, эх оронч хамтын ажиллагааг өргөжүүлж сэдэлжүүлэхэд чиглэгдэж байв.

Хэлэлцүүлэгт оролцсон судлаачид, худалдаа, хүнсний салбарын төлөөллүүд тус салбарт хууль эрх зүй, бодлогын өөрчлөлт шаардлагатай байна гэдэгт санал нэгдлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| “Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлэг болов | ||
| Үзсэн: 465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.