Шууд Chart

Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно

2023-05-23 09:45:06

"Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно.
 

Цахилгаан автомашин 14 хоногт 5500 төгрөгийн зардал гаргадаг.

 
Цахилгаан автомашины тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд зогсоолд болох "Нээлттэй өдөрлөг"-т гэр бүл, найз нөхдийн хамт ирэхийг урьж байна. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй