Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд 2009-2013 онд суралцаж төгссөн офицерууд нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг түүж, цэвэрлэлээ.
Тэд сургууль төгссөний 10 жилийн ойг тохиолдуулан олон бүтээлч ажил өрнүүлж байгаагийн нэг нь байгаль дэлхийгээ хайрласан энэхүү сайн үйлсийн аян юм.
Төгсөгчид цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихаас эхлээд олон арга хэмжээг төлөвлөжээ.



| Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэв | ||
| Үзсэн: 403 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.