Шууд Chart

Эртний Мин улсын үеийн живсэн хөлөг онгоц олджээ

2023-05-23 11:16:38

Хятадын судлаачид шаазан эдлэл, модон эд хэрэгсэл тээвэрлэж яваад живсэн эртний Мин улсын үеийн хөлөг онгоцыг Өмнөд тэнгисийн ёроолоос илрүүлсэн байна. Тус онгоцонд 100 мянга гаруй түүхэн дурсгалт эд зүйл бий хэмээн таамаглаж байгаа аж.

Жолоодлоготой шумбагч аппарат ашиглан илрүүлсэн энэхүү түүхийн үнэт өв агуулсан олдворуудын нэг хэсэг болох шаазан эдлэлүүд нь 1506-1521 оны үеийг хамаарч байгааг археологичид олж тогтоогоод байгаа талаар Хятадын Түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах үндэсний товчооноос мэдээлсэн байна.

Харин модон эдлэлийн дийлэнх нь 1488-1505 оны үеийнх байх магадлалтай гэнэ. Эдгээр олдвор нь Хятадын эрт дээр үеийн хүмүүс Өмнөд тэнгисийг нээн зорчиж байсан гэх түүхийн таамаглалыг нотлох чухал баримт хэмээн судлаачид үзэж байгаа аж.


Эртний Мин улсын үеийн живсэн хөлөг онгоц олджээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй