Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн болно

2023-05-24 07:47:58

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 24-ний Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

08:30 цагт: “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулган “Корпорейт” зочид буудлын “Event Hall”-д болно.


Төрийн ордон

09:00 цагт: "Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн" эхэлнэ. Утас: 88110629, 89119482 /Их танхимд/


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Хөөрөх зурваст тавдугаар сарын 26, 27-нд Монголд анх удаа зохион байгуулагдах “BU Airshow” өдөрлөгийн талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өгнө. Утас: 88112113


Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

14:00 цагт: Монголын Маркетингийн холбооноос Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Тус өдөрлөгийн үеэр 33 зөвлөх 300 бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 99752511


Шинжлэх ухааны академи

15:00 цагт: “Үр тарианы ургац, чанарыг нэмэгдүүлэх физик-технологийн хэрэглээ, ач холбогдол, үр дүн” сэдвээр ХААИС-ийн доктор Р.Бүүвэйбаатар лекц уншина.


ӨНӨӨДӨР: Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн болно  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй