Технологид суурилсан шинэ, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулагч байгууллагын хяналт, зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээ, бодит орчинд, тодорхой цаг хугацаанд турших боломжийг олгож буй зохицуулалтын арга хэрэгсэл болох “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг өнгөрсөн сард шинэчлэн баталсан.
Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан 290/A-100 тушаалаар “Сэндбоксын зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа.
Дүрмийн шинэчилсэн найруулгаар Сэндбоксын зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай холбогдох харилцаа илүү тодорхой болсон юм.
Жич: Дүрэмтэй энд дарж танилцах боломжтой.
| “Сэндбоксын зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.