Төрийн албан хаагчдыг тэр дундаа салбарын мэргэжилтэн, Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах, төрийн албан хаагчийн зэрэглэл ахиулах хүрээнд Төрийн албаны хууль, журамд нийцүүлэн албан хаагчдаас мэргэжил ур чадварын шалгалт авах ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаад алслагдсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын 60 гаруй байгаль хамгаалагчийг төрийн жинхэнэ алба хаагчийн ерөнхий шалгалтад хамруулах ажлыг 05 дугаар сарын 24-27-ны хооронд зохион байгуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
| Байгаль хамгаалагчдаа төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад хамруулж байна | ||
| Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.