Шууд Chart

Баянгол дүүрэгт “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулж байна

2023-05-24 15:23:44

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчдыг хамруулсан “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулж байна.

Штабын дадлагаар газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх аргазүйд суралцаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Баянгол дүүрэгт “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй