Соёлын дэд сайд Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сантай санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр тус сангийн төлөөллүүд болох сангийн захирал Ким Чанжүн, ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жонёон, Хадгалалт хамгаалалт технологийн багийн ахлах судлаач Мүн Жонмин, Хадгалалт хамгаалалт технологийн багийн судлаач Кан Вончул болон Ли Мёнгю, Менежмент төлөвлөлтийн багийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Сон Кванён нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр захирал Ким Чанжүн Монгол Улсын сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын салбарын боловсон хүчинг бэхжүүлэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: Соёлын яам
| Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 353 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.