Шууд Chart

Хог түлсний уршгаар 0.5 га талбай шатжээ

2023-05-25 09:54:08

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатааж байгаад гал алдсаны улмаас 0.5 га талбай шатаж байжээ. Галыг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт бүрэн унтраасан байна. 

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хашааныхаа өнжмөл өвсийг шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангаж, хогоо шатаахгүй байхыг анхааруулъя.    


Хог түлсний уршгаар 0.5 га талбай шатжээ   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй