“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан ААН байгуулан оролцож, улмаар төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхийг тодотгосон юм.
Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани мөн хөрөнгө оруулалтад оролцож байна. Тэрбээр дээрх бүтээн байгуулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцоллоо.
Төмөр замыг тавихдаа нутгийн гүнээс барьж хилтэй холбох бус, энэ удаа хилийн холболтоо эхэлж бариад боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлоготой бүтээн байгуулалт болохыг тодотгосон юм. БНХАУ-ын талаас манайхтай холбох төмөр замыг Сэхэ боомтын орчимд 2-3 км-ын зайд бариад буйг мэдээллээ.
Манай улсын тал Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт 4 сарын дотор тавьж барьж байгуулах бол Хятадын тал нэг сарын хугацаанд наашлуулж тавиад холбохоо мэдэгджээ. Тиймээс хоёр улсын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт манай улсын ажлаас голлон шалтгаална гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.
Эх сурвалж: ЗТХЯ
| П.Ганхүү: Шивээхүрэн-Сэхэ боомтын бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл | ||
| Үзсэн: 392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.