Шууд Chart

“Оюуны өмч, инновац” өдөрлөгт оролцож, талархал хүлээн авав

2023-05-29 15:29:15

Дэлхийн “Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2013 оноос хойш 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн үйл ажиллагааг “Оюуны өмч, инновац” нэрийн дор тус нийгэмлэгийн Техникийн бодлого, стандартчиллын алба, Зорчигч тээврийн алба хамтран зохион байгуулав.

Өдөрлөгт манай компанийн Тээврийн удирдлагын газрын Вагоны аж ахуйн хэлтсийн Технологийн инженер Б.Мягмарсүрэн болон Паспортын техникч Э.Амаржаргал нар оролцож, компанийн эзэмшлийн вагонуудын ашиглалтын заавар болон техник үйлчилгээ хийх хугацааны норм зэрэг сэдвээр хэвлүүлсэн нийт 7 номыг танилцуулж, зохион байгуулагчдаас талархал хүлээн авлаа.

Эх сурвалж: ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК


“Оюуны өмч, инновац” өдөрлөгт оролцож, талархал хүлээн авав  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй