Монгол улсын багшийн их сургууль
09:00 цагт: Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг шалгаруулах ярилцлагын шатны шалгаруулалт эхэлнэ. /МУБИС-ийн 201, 205 тоот/
Цаг уур орчны шинжилгээний газар
10:00 цагт: БОАЖЯ-наас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хийсэн хяналт шалгалтын дүн, Нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голын онцгой хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хийж байгаа хяналт шалгалтын явц болон усны асуудлаан хэвлэлхурал зарлалаа. Утас: 88038882
Монголын хүүхдийн ордон
11:00 цагт: "Алиса - Төсөөллийн хүч" хүүхдийн жүжиг тоглогдох гэж байгаа болон зургаадугаар сарын 01-ний өдөр болох "Хүүхдийн ертөнц - 2023" фестивалийн талаар мэдээлнэ. Утас: 80373373, 91910467
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт дээд шүүх хараат бус шийдвэр гаргаж чадсангүй талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг Сайдууд нь хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч байгаа, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч байгаа талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлэл хийнэ.
Төрийн ордон
14:00 цагт: Монгол Улсын Их хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно. /"Их Хуралдай" танхим/
Шинжлэх ухааны академи
14:00 цагт: Инновацийн тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн хүрээнд, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацийн төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой “Эрдэм хакатон 2023” арга хэмжээний нээлт болно. Утас: 99717977
| ӨНӨӨДӨР: “Эрдэм хакатон 2023” арга хэмжээний нээлт болно | ||
| Үзсэн: 394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.