Монголбанк, Бүгд Найрамдах Киргиз Улсын банк хоорондын процессингийн төв болох IPC компанитай санхүүгийн салбарын дижитал шилжилтэд чиглэсэн хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, энэ сарын 24-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо гарын үсэг зурж баталгаажуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар төлбөрийн системийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох, үндэсний брэнд ₮ карт болон Киргиз улсын Эл картыг хоёр улсад харилцан хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банк, финтек байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд энэ үеэр Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар холбогдох албаны хүмүүсийн хамтаар тус улсын Төв банкны Дэд Ерөнхийлөгч ноён Куленбеков Кайып Эшимовичтэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын төлбөрийн системийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Эх сурвалж: Монголбанк
| Киргиз улсын банк хоорондын процессингийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав | ||
| Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.