Шууд Chart

Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар зөвлөлдлөө

2023-06-07 10:54:53

Боловсролын орчин дахь "Үдийн хоол" нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л "Үдийн хоол"-оор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцлаа.

Цэцэрлэгийн хүүхдийн "Үдийн хоол"-ны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан.

Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар зөвлөлдлөө  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй