Шууд Chart

KICT барилгын технологийн институтийн мэргэжилтнүүд Монголд ажиллалаа

2023-06-07 12:33:16

БНСУ-ын KICT Барилгын технологи, судалгааны хүрээлэнтэй хамтран Гадаргуун боловсруулалтын Слари Сийл технологийг Полимер битумээр турших хамтарсан судалгааны ажлыг 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Сларри Сийл технологийн техникийн семинар, полимер битум, эмульсийн лабораторийн туршилт, Сларри сийл машины тохиргоо болон өмнө хийгдсэн талбайн туршилтын ажиглалт мониторингийг гүйцэтгэсэн.

Слари Сийл технологийг нэвтрүүлэхэд тулгарч байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлж, авах арга хэмжээнд зөвлөмж өгч ажиллалаа.

Энэхүү судалгааны ажлаар Сларри сийл технологийн гарын авлага, полимер эмульсэн материалын техникийн шаардлага боловсруулах, полимер эмульсэн материалаар лаборатори болон талбайн туршилтын ажил хийгдэх юм гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 


KICT барилгын технологийн институтийн мэргэжилтнүүд Монголд ажиллалаа  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй