Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэг нь жил бүр гадаад болон дотоодын эмч мэргэжилтэнгүүдтэй хамтарч уг хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит хурлын онцлог нь Азийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбоо болоод Азийн Хэт Авиан оношилгооны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хамтарсан өргөн цар хүрээтэй хурал болно.
Энэ жилийн хуралд 19 орны эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож байна. Үүнд: Япон, Солонгос, Сингапур, Малайз, Филиппин, Тайван, Тайланд зэрэг орнуудын зочин илтгэгчид оролцож Эх барих, эмэгтэйчүүд, Хэвлий, яаралтай тусламж, бөөр шээс ялгаруулах замын хэт авиан оношилгооны шилдэг судалгаа, ололт амжилт, ирээдүйн чиг хандлагын тухай сонирхолтой илтгэлүүд тавигдана.
Монголын хэт авиан оношилгооны нийгэмлэг нь 1997 онд байгуулагдаж, түүнээс хойш монгол орны бүх аймаг, сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдэд хэт авиан баримжаа олгох сургалт болон мэргэшүүлэх сургалтуудыг тасралтгүй явуулсаар ирсэн билээ.
Хэт авиан оношилгоо нь Анагаах Ухааны хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд хэт авиан оношилгооны аппарат тоног төхөөрөмж нь техник технологийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хувьсаж байгаа билээ. Үүний үр дүнд хүний биеийн бүхий л хэсгийг хэт авиан оношилгоогоор шинжлэх боломжтой болж байгаа юм.
| Азийн хэт авиан оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны хамтарсан хурал болно | ||
| Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.