Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өчигдөр Японы Хоккайдо мужийн "Рикэн" компанийн төлөөлөлтэй уулзжээ.
1955 онд байгуулагдсан энэ компани цас, салхинаас хамгаалах замын дэд бүтцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн Японы Хоккайдо, Тоохокү, Хокүрикү зэрэг цас их ордог бүс нутгийн замын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай замын дэд бүтцийг хариуцан ажилладаг юм байна.
Хотын иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр цас их орж, халтиргаа үүсдэг даваа, гүвээний замуудын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, мөн автобусны буудал орчмын цасыг хайлуулж, халуунаар үлээж, дулаан орчин бүрдүүлэх зориулалтын төхөөрөмж зэргийг шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан байна.
Хотын зүгээс иргэдийн амьдрах орчны ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхээр нэлээд ажлуудыг төлөвлөн хийж байна. Иргэд ч биднээс ая тухтай зорчих, ая тухтай амьдрах орчныг шаардаж байна. Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэг бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд наадмын үеэр хийж дуусгана. Цаашид тухайн орчин, зай талбайд нь тохирсон дизайны шийдэл бүхий бичил цэцэрлэгийг бүх гэр хороололд хийхийг зорьж байна. Энэ тал дээр хамтрах, мөн Цэнгэлдэх хүрээлэнд Сакурагийн төгөл байгуулахад хамтарч ажиллах талаар санал солилцсон гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер мэдээллээ.
| Цас, салхинаас хамгаалах замын дэд бүтцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компанийн төлөөлөлтэй уулзжээ | ||
| Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.