Шууд Chart

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар тэмцэж байна

2023-06-10 11:50:06

Өчигдрөөс нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн аманд авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил хийж эхлээд байна.

2023 оны зургаадугаар сарын 9-16-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцэл үргэлжилнэ.

Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм.

Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлж байна. 


Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар тэмцэж байна   
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй