Шууд Chart

Төрийн тусгай архивын үйл ажиллагаатай танилцлаа

2023-06-11 11:49:35

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архивын албан хаагчид төрийн тусгай архивын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаар болжээ.

Тодруулбал, Батлан хамгаалахын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архивуудтай танилцаж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-mongolia.mn цахим хуудсаар дамжуулан иргэдэд архивын үйлчилгээг хялбар, шуурхай үзүүлдэг туршлагаас судалсан байна.

Эх сурвалж: УЕПГ


Төрийн тусгай архивын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй