Блю Скай зочид буудал
08:30 цагт: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Даймонд” хурлын танхим/
Туушин зочид буудал
08:30 цагт: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форумыг зохион байгуулна. Утас: 99019993, 99559501
Алтай хотхон
11:00 цагт: Алтай хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж жагсаал зохион байгулна. /Тус хотхоны зүүн талд/
Төрийн ордон
11:00 цагт: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар манай улсад зургаадугаар сарын 12, 13-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. /Төрийн ордны 2 давхар туурган хивсний дэргэдэх студид/
Нийслэлийн засаг даргын тамгын газар
11:30 цагт: "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид хэвлэлийн хурал зарлалаа. /НЗДТГ-ын үүдэнд/
Монголын Мянганы сорилтын сан
15:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцах уулзалт болно.
| ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” форум болно | ||
| Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.