Шууд Chart

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2023-06-12 09:18:16

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Дархан-Уул  аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 13-17-ны өдрүүдэд  зохион байгуулна.

Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Тус аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тус  аймагт хүчтэй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох зорилготой юм.

Энэ удаагийн сургууль нь “Орон нутгийн онцгой байдлын ажиллагааны удидлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй