Шууд Chart

Мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах багаж нийлүүлнэ

2023-06-13 09:03:24

Дорнод аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Мал эмнэлгийн лабораторийн багаж, төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр” МОНВЕТМЕД” ХХК шалгаран гэрээ байгуулж, багаж төхөөрөмж нийлүүлэгдэх шатандаа явж байна.
 
Дорнод аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн шинжилгээ хийдэг.
 
Мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах багаж хэрэгсэлгүй байсан бол 3 төрлийн багаж хэрэгслийг нийлүүлснээр 4 бүлгийн 14 нэр төрлийн антибиотикийг илрүүлэх боломжтой боллоо.
 
Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Мах, сүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах багаж нийлүүлнэ  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-14 13:10
ямар үнэтэй вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-13 09:15
Ямар үнэтэй байдаг юм бол их хэрэгтэйн байна.

Бидэнтэй нэгдээрэй