Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллагуудын сүлжээг бий болгохоор ажиллаж байна.
Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон хөгжлийн бэрхшээлийн асуудлаар ажил олгогчийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, иргэнд тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд зөвлөмж өгч хамтран ажиллах чиг үүрэгтэй юм.
ХНХЯ-аас “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор тус ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтод 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2023 онд шинэчлэн баталж “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг танилцуулах цуврал сургалтыг тасралтгүй зохион байгуулж, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий 8 үндэсний сургагч багшийг бэлтгэсэн.
Төслийн хүрээнд нийт 160 гаруй ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх бөгөөд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар сургалтыг 2023 оны 03 дугаар сард зохион байгуулж 35 хүнийг бэлтгэсэн. Харин 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд 2 дугаар ээлжийн 32 ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх сургалт зохион байгуулж байна.
Эх сурвалж: ХНХЯ
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.