Шууд Chart

УУХҮЯ: АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна

2023-06-13 13:19:31

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 126,199 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,358 тн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 33,833 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 4,115 тн буюу 31 хоногийн, ДТ 79,504 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 42 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73,766 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 394 тн, АИ-92 автобензин 19,828 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,785 тн буюу 38 хоногийн, ДТ 46,847 тн буюу 39 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 972.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 9.1 мян.тн, АИ-92 автобензин 273.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.3 мян.тн, ДТ 557.2 мян.тн, онгоцны түлш 21.4 мян.тн, Жет А-1 19.4 мян.тн, бусад 83.1 мян.тн байна. 

Эх сурвалж: УУХҮЯ


УУХҮЯ: АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй