Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэсэн талаар болон үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Алтанхуяг нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд цахим орчинд түгээх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг 2023 оны гуравдугаар сарын 27-ноос тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Аяны хүрээнд цахим орчинд иргэд, олон нийтэд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээлэл олгох постер, видео, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн.
Энэ жилийн дуудлага мэдээллийн тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй, өнжмөл өвсний гал түймрийн дуудлага 68 бүртгэгдсэн нь 75.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: НОБГ
| Шар өвс шатахуунтай адил шатна | ||
| Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.