Нийслэлийн Засаг даргын 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн А/309 дүгээр “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран ой, хээрийн түймэр болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны гуравдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулав.
Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг давхардсан тоогоор 774 алба хаагч, 98 техник хэрэгсэлтэйгээр төвийн 5 дүүргийн ногоон бүсийн 27 аманд зохион байгуулж, ногоон бүсэд зорчсон 1484 автомашин, 10743 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэсэн.
Эргүүл хяналтын хүрээнд алба хаагчид 68 удаагийн гал түймрийг илрүүлэн унтрааж, хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж цэвэрлэж байсан болон гагнуур хийж байсан 54 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу хариуцлага тооцож баталгаа гаргуулсан.
Эх сурвалж: НОБГ
| Эргүүл хяналтын хүрээнд алба хаагчид 68 удаагийн гал түймрийг илрүүлэн унтраажээ | ||
| Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.