Шууд Chart

“Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд 10 залуу БНСУ-ыг зорилоо

2023-06-14 13:29:12

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг 2001 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн.

Хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус солилцооны хөтөлбөрт энэ жил Монголын талаас мэдлэг, хандлага, манлайлах чадвараараа шалгарсан 16-22 насны 10 залуу хамрагдаж БНСУ-ыг өчигдөр зорьсон.

Хөтөлбөрт оролцож байгаа залуус Солонгос улсад зургаадугаар сарын 13-22-ны өдрүүдэд зочилж олон төрлийн арга хэмжээнд оролцох юм.

Хөтөлбөрийн эхний өдөр БНСУ-ын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн сайд болон холбогдох албаны хүмүүс монгол оролцогчдыг хүлээн авч уулзлаа.

Монголын талын залуучуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад харилцааны мэргэжилтэн Ж.Номин-Эрдэнэ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Сэлэнгэ нар ахлан ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ


“Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд 10 залуу БНСУ-ыг зорилоо   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй