
Өндөр батлагдсан төсвийн зардлыг дахин нэмэх нь маш их эрсдэлтэй гэж МУИС-ийн дэд профессор, судлаач С.Дөлбадрах хэллээ.
Тодруулбал, манай улсын эдийн засаг унах, сэргэх нь амархан учир тэлсэн үед хумих бодлого барих хэрэгтэйг тэрбээр санууллаа.
Төсвийн тодотгол бүх зүйлийг хамарч, шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн иргэдийн бодит орлого, өрхийн амьжиргааг дэмжсэн төсвийн тодотгол гэж ойлгох хэрэгтэй.
Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн 5 асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896.4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байна.
С.Дөлбадрах: Өндөр батлагдсан төсвийн зардлыг дахин нэмэх нь маш их эрсдэлтэй | ||
Үзсэн: 325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.