Шууд Chart

БШУ-ын сайд Техник технологийн коллежид ажиллаж байна

2023-06-14 14:00:58

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал юм.
 
Техник технологийн коллеж болон дээд сургуулийн оюутнууд дадлагад гарахаас өмнө зөөлөн ур чадварын богино хэмжээний сургалтад хамрагддаг. Мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах, цаг баримтлах, бусадтай харилцах, бүтээлч хандлагатай байх зэрэг чадваруудыг энэ сургалтаар олгодог байна.
 
Бусад сургуулиуд ч энэ жишгээр дадлага бүрийн өмнө зөөлөн ур чадварын сургалтад оюутнуудаа хамруулах нь чухал гэж сургуулийн удирдлагууд хэлж байна.
 
Эх сурвалж: БШУЯ

БШУ-ын сайд Техник технологийн коллежид ажиллаж байна  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй