Шууд Chart

“ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничиг хүлээн авч уулзлаа

2023-06-14 15:24:53

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуульд магистр, докторын сургалтад хамруулан тэтгэлэг олгох “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т албан хаагчдыг хамруулах, залуу боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул уулзалтын үеэр олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж хэдэн хэдэн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн “ЖАЙКА” олон улсын байгууллага болон удирдлагад талархал илэрхийлээд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Манай байгууллагын залуу боловсон хүчнээс уг хөтөлбөрийн шалгуурт тэнцээд хамрагдахаар болбол удирдлагын зүгээс бүх талаар дэмжих болно” гэлээ.

Мөн уулзалтаар ЖАЙКА-аас хэрэгжүүлсэн “Шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх төсөл хоёрдугаар шат”-ны төслийг ШӨХТГ-т үргэлжлүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.

Эх сурвалж: ШӨХТГ


“ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничиг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй