Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болно

2023-06-15 07:38:25

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 15-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

08:00 цагт: УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд Бэлчээрийн үндэсний форумыг зохион байгуулна.

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Гадаад харилцааны яам

09:00 цагт: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэлнэ. /Зөвшилцөл танхим/


Нээлттэй нийгэм форум

09:30 цагт: Нийгмийн сүлжээн дэх хүний эрхийн асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт арга хэмжээ болно. Арга хэмжээний үеэр “Нийгмийн сүлжээн дэх хүний эрхийн асуудал /Ковид-19, сонгуулийн үеэр хийсэн мониторинг/”, “ Цахим орчныг зохицуулах оролдлогууд, сургамж, олон улсын сайн туршлагууд” сэдэвт илтгэл танилцуулж, төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, олон улсын эксперт оролцсон хэлэлцүүлэг явуулна.


Эрэл групп

10:00 цагт: “Эрэл Групп” ХХК-ийн хашаан дахь газар чөлөөлөлттэй холбоотой асуудлаар тус компанийн удирдлагуудтай холбогдох албаныхан уулзалт хийнэ. Утас: 88103377 /Эрэл компанийн хашаанд/


МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төв

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 26-29-нд зохион байгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.


21 дүгээр сургууль

11:00 цагт: Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-2023-ын талаар хэвлэл бага хурал хийнэ. Утас: 91666022


"Зууны мэдээ" сонины мэдээллийн төв

11:30 цагт: Цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд хэвлэлийн хурал зарлалаа.


2 дугаар сургууль

15:00 цагт: СБД-ийн 7, 8 хорооны нутаг дэвсгэрт “Их багтаамжийн авто зогсоол” барихтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг болон албаныхан иргэдэд мэдээлэл өгч, албан ёсны танилцуулга хийнэ.


Монарти виртуал галерей

19:00 цагт: Монголын Пикассо хэмээн нэрлэгддэг зураач Н.Адьяабазарын "Composition" үзэсгэлэн нээлтээ хийнэ.


ӨНӨӨДӨР: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болно  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй