НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран “Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 баг тамирчин оролцож, аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх таван үе шаттай даалгаврыг гүйцэтгэн, аварагуудаа шалгаруулсан юм.
Нийлбэр дүнгээр ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн баг тэргүүлж, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Харин тэмцээний удаах байруудад ерөнхий боловсролын 57, ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн баг тамирчид шалгарлаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

| Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн өсвөрийн аврагчид дүүргийн аваргаар тодорлоо | ||
| Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.