Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны Бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Өмнөговь аймагт тус тус зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 70 багийн 560 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэрийг сайжруулдаг онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
| Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.